Pages

Subscribe Twitter Facebook

Friday, May 6, 2011

Автомашин бензин идэх биш агаараар амьсгалдаг болжээ


Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд нефтийн  нөөц багасч, үнэ өсөхийн хэрээр нефтийн бус альтернатив төрлийн шатахуун, байгаль экологид ээлтэй өөр төрлийн эх үүсгэврүүдийг хайх, ашиглах явдал мөрөөдөл, туршилт бус өдөр тутмын хэрэглээ болсоор байна. Шинэ төрлийн түлш шатахуун, тухайлбал: ус болон устөрөгч, цахилгаан, спирт түүний холимог, ургамлын тос гэх мэтийн зэрэгцээ байгаль экологийн хувьд хамгийн цэвэр төрөлд тооцогдож байгаа шатахуун бол шахсан агаар юм. Шахсан агаарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд ашиглах нь шинэ санаа биш бөгөөд аль 19 дүгээр зуунд зарим уурхайн дотоод тээвэрт ашигладаг байжээ. 1860 онд Жюль Верн ирээдүйн автомашинд шахсан агаарыг ашигладаг болох тухай зөгнөж бичсэн байна. Тэрчлэн яг энэ зарчмыг ОХУ-ын армийн зэвсэглэлд БТР-50ПК-ийн хөдөлгүүрийг асаахад ашиглаж байна. Стартер ажиллахгүй болсон үед шахсан агаараар асаадаг байна.Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч компани Tata Motors, Францийн MDI компанитай  энэ чиглэлд хамтран ажиллахаар гэрээ хийж,  MDI компанийн инженер-зохион бүтээгч  Гай Негре (Guy Negre) -ийн 1991 онд бүтээсэн бензин болон шахсан агаараар ажилладаг гибрид хөдөлгүүрийг сайжруулж агаарын хөдөлгүүр бүтээхээр 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон загваруудыг үйлдвэрлэж эхлээд байна.Tata Motors компани 2007 оноос MDI компанийн MiniCAT загварыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 6000 “агаарын” автомашин үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Машины ажиллах зарчим нь ердийн агаарыг 300 атм даралт хүртэл шахаж, тусгай банканд хурааж, буцаан гаргахдаа дотоод шаталтын хөдөлгүүрийг санагдуулам төхөөрөмжөөр дамжуулж ашиглана.  Хөдөлгүүр нь 4 цлиндртэй бөгөөд 700 м.куб–ийн багтаамжтай. Тус автомашин хамгийн ихдээ 100 км/цаг хурдалдаг ба их хотын хөдөлгөөний хурдад маш тохиромжтойгоор бүтээгдсэн. Шатахууны бакийг нь ердийн хөнгөн пластикаар хийсэн бол, бүтэн нэг банк 90 м.куб агаараар 200-300 км зам туулах чадвартай байна.

Шатахуун /агаар/ дууссан үед түүнийг тусгай зориулалтын ШТС-д ердөө л 2-3 минут орчимд цэнэглэж болдог. Иймд эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй. Тухайлбал: 100 км явах зардал нь 2000-аас 3000 төгрөг орчим гэсэн үг /Цахилгааны үнээс хамаарна/. Харин маслийг нь 50000 км тутамд нэг удаа солих шаардлагатай. Тэрчлэн заавал тусгай ШТС-д цэнэглэхгүй байсан ч болох бөгөөд MiniCAT-ийг ердийн үүсгэвэрт залгах үед өдөлгүүр яг компрессор шиг ажиллаж банкаа дүүртэл цэнэглэдэг байна. Харин ийн цэнэглэхэд  3-4 цаг хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэгч цэнэглэлтийг шөнийн цагт хийхийг санал болгож байгаа ажээ.Үйлдвэрлэгчдийн санал болгож байгаа үнэ нь ойролцоогоор 11000 доллар. Энэхүү моделийг зохион бүтээгч MDI компани нь нийтдээ 12 орны автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ хийгээд байгаа бөгөөд АНУ, Англи, Испани, Бразили болон бусад орны үйлдвэрлэгчид агаарын машиныг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэдэгтэй санал нийлээд байна. Аль хэдийн дөрвөн  төрлийн тухайлбал таван  хүний суудалтай кабин, фургон, такси, пикап загвар бэлэн болжээ.

Агаарын автомашины давуу талууд:

Харьцангуй дуу багатай
Экологийн хувьд цэвэр тээврийн хэрэгсэл
Ямар нэгэн түлш шатахуун шатаах шаардлагагүй
Цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг адил төрлийн загваруудаас хямд
Ердийн агаараар цэнэглэж болдог
Агаарын температураас хамаарахгүй г.м
Дутагдалтай талууд:
Баллон болон агаарын энергийн багтаамж бага
Өвлий улиралд салоныг халаалтгүйгээр ашиглахад тохиромж муутай
Бүх нийтээр өргөн дэлгэр ашиглаж сураагүй г.м


Химийн ухаан

”Delta Motorsport” шинэ цахилгаан машин бүтээжээ

Британийн "Delta Motorsport" компанийн бүтээсэн "Delta E 4 Coupe" цахилгаан машин Америк Британид зарласан байгальд ээлтэй машины "X-prize" уралдаанд оролцохоор болжээ. 10 сая долларын шагналын сантай "Progressive insurance" даатгалын пүүсээс зохион байгуулж буй энэ тэмцээн нь 2010 онд таван үе шаттай болно. Эхнийх нь ирэх дөрвөн сард Мичиганд болох бөгөөд есөн сар гэхэд дүнгээ гаргаж нийтэд зарлах юм. Байгальд ээлтэй машины уралдааныг зохион байгуулагчид нэг удаагийн цэнэглэлтээр 200-аас доошгүй милл буюу 320 гаруй км газар явах чадвартай байх, мөн олон тоогоор үйлдвэрлэх боломжтой байх гэсэн хоёрхон үндсэн шаардлага тавьдаг бөгөөд "Delta Motorsport" компанийн зохион бүтээсэн дээрх машин нь энэ шаардлагыг хангасан төдийгүй тус уралдааны гол өрсөлдөгчдийн нэг байх юм гэж тэд үзжээ. Зохион бүтээгчдийн мэдээлснээр шинэ машин таван секундын дотор 100 км цагийн хурд авах чадвартай гэнэ. Бусад мэдээллийг одоогоор нууцалж байгаа юм байна. Өнгөрсөн жилийн "X-Prize" тэмцээнд "Tesla", "Aptera", "Loremo" зэрэг 70 гаруй компани оролцсон бөгөөд энэ жилийн оролцогчдын хувьд энэ тоо бүр ихсэх хандлагатай байна.

Нэгэн үе дампуурлын ирмэгт тулаад байсан “Ford Motor” ашигтай ажиллаж эхэлжээ


Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал авто салбарт гүн гүнзгий нөлөөлсний улмаас том, жижиг гэлтгүй ихэнх авто үйлдвэрлэгчид хүндхэн байдалд орсон билээ. Тэдгээрийн нэг болох АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “Ford Motor” компани 2009 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлажээ. Харин энэ хугацаанд тус компанийн байдал эрс сайжирч, зургаагаас есдүгээр сарын хугацаанд нэг тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Дэлхийн авто зах зээлд эзлэх байр суурь нь нэмэгдэж, зардлаа хэмнэх бодлого баримталсны дүнд компанийн ашиг ийнхүү өсчээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар улиралтай харьцуулахад орлого 800 сая ам.доллараар нэмэгдэж, 30.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд татварын өмнөх ашиг 997 сая ам.доллар болсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн мөн үед “Ford Motor” компани 161 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Дээрх мэдээллийг хийсний дараа компанийн хувьцааны үнэ бирж дээр 8.3 хувиар өссөн байна. Түүнчлэн компанийн удирдлага ирэх 2011 онд бүр ч илүү ашигтай ажиллах тооцоог гаргажээ.“Ford Motor” компани өнгөрсөн гурван сарын хугацаанд зардлаа нэг тэрбум ам.доллараар хэмнэсэн бөгөөд бүтэн жилийн туршид нийт 4.6 тэрбум ам.долларыг хэмнэх бодлоготой ажиллажээ. Түүнчлэн Хойд Америк болон Европын зах зээл дээр борлуулалт өсч, тэр тусмаа Хятадын зах зээл дээр борлуулалт 69 хувиар нэмэгдсэн нь ашгийн хэмжээ өссөнтэй нягт холбоотой гэнэ. Юутай ч компани хямралын байдлаас гарч байгаа талаар компанийн удирдлага мэдэгдэж байна.“Ford Motor” компанийг бусад өрсөлдөгчид болох “General Motors” болон “Chrysler” нартай харьцуулбал АНУ-ын Засгийн газраас тусламж аваагүй юм. Хэдийгээр санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн доройтолд гүн өртсөн боловч тэсч үлдэхийн тулд хэдэн арван мянган ажилчдаа халж, олон салбар үйлдвэрүүдээ хаах замаар зардлаа хэмнэжээ. Мөн Европ дахь тансаг зэрэглэлийн “Jaguar” болон “Aston Martin” брэндээ худалдаж, багагүй хэмжээгээр хөрөнгөжсөн бөгөөд Швед дахь “Volvo” брэндээ мөн худалдах талаар ярилцаж байгаа юм.

Хибрид хөдөлгүүртэй анхны ”Ferrari” 2014 онд гарна


Спорт загварын тансаг төмөр хөлөг үйлдвэрлэгч "Ferrari" компани хибрид буюу давхар хөдөлгүүртэй автомашины зах зээлд хөл тавихаар шийджээ. Тодруулбал, тус компани 2014 он гэхэд 4х4 загварын цахилгаан болон шатахуун хосолсон давхар хөдөлгүүртэй спорт автомашин худалдаалж эхлэх гэнэ. "Volvo", "BMW", "Mercedes" зэрэг дэлхийн томоохон авто үйлдвэрлэгчид спорт загварын, гэхдээ онцлог нь цахилгаан хөдөлгүүртэй, хүчин чадал сайтай автомашин зах зээлд нийлүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Харин алдарт "Ferrari" тэдний эгнээнд нэгдэхээр шинэ төлөвлөгөө боловсруулж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна.Энэхүү шинэ системийг "Ferrari" компани GT /gran turismo/ серийн автомашинууддаа суурилуулах бөгөөд тэдгээр нь ихэвчлэн 2+2 буюу урдаа хоёр суудалтай, хойд талдаа хоёр жижиг суудал бүхий загварууд байх гэнэ. Түүнчлэн битүү болон задгай аль алинд нь нэвтрүүлэх ажээ. Цахилгаан хөдөлгүүр нь урд хоёр дугуйг ажиллуулах ба эргэлтийн хүч болон хурдыг нэмэх, сайжруулах зориулалттай юм. Харин сонирхолтой нь, ихэнх авто үйлдвэрлэгчид түлш, шатахууныг хэмнэх үндсэн зорилгоор хибрид буюу давхар хөдөлгүүрт системийг нэвтрүүлдэг бол "Ferrari" машиныхаа хурд хүч, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.Давхар хөдөлгүүрт системтэй анхны "Ferrari" 2014 онд гарах бөгөөд үйлдвэрлэгчийн зүгээс эхний ээлжинд Ferrari 612 загварын хоёр хаалгатай автомашиндаа нэвтрүүлэх гэнэ. 2004 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн Ferrari 612 нь 4.3 секундэд 0-100 км/цагийн хурд авах хүчин чадалтай ба дээд хурд нь 315 км/цаг юм байна. Харин уг автомашинд цахилгаан хөдөлгүүр нэмж, суурилуулснаар илүү хурдтай, хүчтэй болох гэнэ.

Токиогийн авто шоу амжилттай болж өнгөрлөө


Японы нийслэл Токио хотноо 41 дэх удаагийн Токиогийн авто шоу аравдугаар сарын 24-нд хөшгөө нээж, 10 гаруй хоног үргэлжлэн өнгөрөгч долоо хоногт өндөрлөлөө. Ази тивийн төдийгүй дэлхийн авто үйлдвэрлэгчид цуглаж, автомашины техник, технологийн шилдэг ололт, шинэлэг санаагаа танилцуулдаг уг шоу энэ удаад олон улсын гэх статусаа гээж, дотоодын чанартай болон хувирчээ. 2007 онд 241 авто үйлдвэрлэгчид оролцож байсан Токиогийн авто шоунд энэ жил ердөө 109 автомашин үйлдвэрлэгчид оролцож байна. Дэлхийн авто зах зээлд хамгийн томд тооцогддог Хойд Америкаас нэг ч үйлдвэрлэгч оролцоогүй бөгөөд ердөө гуравхан гадны үйлдвэрлэгч оролцож байгаа нь төдийлөн алдартай брэндүүд биш ажээ. Токиогийн авто шоу дэлхийн хамгийн том, өргөн цар хүрээг хамардаг таван авто шоуны нэг бөгөөд 2007 онд 26 гадны үйлдвэрлэгчид оролцож байсан уг шоунд энэ жил ердөө Их Британийн “Lotus” болон “Caterham”, Германы “Alpina’ нар оролцсон байна.

Сүүлийн үед Азийн авто зах зээлд Хятад улс томоохон байр суурь эзлэх болсон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Шанхайн авто шоунд 1500 бүтээл тавигдаж, Америкийн автомашин үйлдвэрлэгч их гурвалаас гадна Европын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг авто үйлдвэрлэгчид гээд өргөн хүрээг хамарчээ. Хятадын авто үйлдвэрлэл энэ жил 10 саяд хүрч, энэ өндөрлөгт хүрч чадсан дэлхийн улс орнуудын жагсаалтад АНУ болон Японы дараа гуравдугаарт бичигдсэн байна. Гэтэл Японы авто зах зээл дэлхийн эдийн засгийн доройтол, хямралд гүн өртөж, огцом унаад байгаа. 2009 оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх авто үйлдвэрлэл өнгөрсөн жилийнхээс 41.5 хувиар буурч, 4.6 саяд хүрсэн байна. Энэ шалтгааны улмаас 2009 оны Токиогийн авто шоу цар хүрээ, нэр хүндийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй буурсан ажээ.Токиогийн авто шоунд автомашин, мотоцикль болон эд анги гэсэн үндсэн гурван төрөлд дотоод, гадаадын үйлдвэрлэгчид бүтээлээ дэлгэсэн бөгөөд тодруулбал, автомашины ангилалд дотоодын найман компанийн 141, гадаадын гурван компанийн 12 бүтээл тавигдсан байна. Харин мотоциклийн ангилалд дотоодын гурван үйлдвэрлэгчийн 51 бүтээл, гадаадын дөрвөн компанийн 44 бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. Уг авто шоуг нийт 615 мянга гаруй үзэгч, автомашин, мотоцикль сонирхогчид үзэж сонирхсон байна.

VW автомашины дэлхийн хамгийн том компани боллоо


Их Британийн “Guardian”-д мэдээлснээр “Volkswagen” компани дэлхийн автомашины зах зээлд хамгийн том нь гэх цолыг “Toyota” компаниас булааж авсан байна. Германы компанид Засгийн газрын дэмжлэг ихээхэн тус болсон билээ. Энэ оны байдлаар тус компани нийт 4,4 сая нэгж төмөр хөлөг үйлдвэрлэсэн нь Японы “Toyota”-гаас даруй 400 мянгаар илүү байгаа гэнэ. Гэхдээ “VW” нь оны эхэнд дампуурлын ирмэг дээр байсан “Porsche” компанийг худалдан авсан билээ. Тиймээс энэ жилийн үйлдвэрлэл нь хоёр компанийг нэгтгэсэн тоо хэмжээ аж. Харин “Toyota”-гийн хувьд оны эхэнд үйлдвэрлэлээ тал хувиар бууруулж, тэр бүү хэл хоёрдугаар сард бүх үйлдвэрээ хаасан нь үйлдвэрлэсэн автомашины тоонд сөргөөр нөлөөлсөн байна. “VW” зөвхөн “Toyota”-г төдийгүй АНУ-ын автомашины хамгийн том компани болох “General Motors”-ыг ардаа орхив. Гурван жилийн өмнө дэлхийд тэргүүлж байсан “GM” өдгөө гуравт жагсаж байгаа юм.Шинэ эрэмбэ удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. “Guardian”-д бичсэнээр “Toyota” нь жилд 10 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай, 2009 онд нийт долоон саяыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ

Швейцарийн Женев хотод Олон улсын автомашины үзэсгэлэн нээгдлээ


Женевт олон улсын 80 дахь удаагийн автомашины үзэсгэлэн худалдаа үүдээ нээлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 орны 250 гаруй компани оролцож байна. Тэд 119 мянган метр кв талбайд 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулах юм. Өчигдөр нээлтийн эхний өдөр байсан бөгөөд 60 гаруй хэвлэлийн бага хурал болжээ. Уламжлал ёсоор эхний хоёр өдөр хэвлэл мэдээллийнхэн болон телевизүүдийг оруулна.